Ажигана ХХК нь 2013 оноос 100 хувь дотоодын, өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, Монголдоо анхны Махны чиглэлийн Оргио тахианы аж ахуйн цогцолборыг Улаанбаатар хотоос 28 км зайд орших Налайх дүүрэгт байгуулсан бөгөөд Голландын Росс-308 үүлдрийн махны чиглэлийн бройлерийн тахиа үржүүлж, жилд 1 сая орчим тахиа боловсруулах хүчин чадал бүхий эрчимжсэн шувууны аж ахуйн үйл ажиллагааг амжилттай эхлүүлэн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.Өдгөө өөрсдийн Оргио тахианы хөлдөөгөөгүй фреш махыг Олон улсын шарсан тахиа, бургерын сүлжээ ресторан Mom’s Touch Mongolia-д нийлүүлж Монгол тахианы махаа шинэхнээр нь идэх боломжийг Монгол хэрэглэгчдэдээ олгож байна