Манай байгууллагын ололт амжилт үе үеийн ажилтан, ажиллагсдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон билээ. Тиймээс Ажигана ХХК ажилтан, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилт ололтыг дэмжих, бүтээлч чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхааран ажилладаг.
Та бидэнтэй нэгдснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ Монголдоо өсгөж бойжуулсан, гарал үүсэл нь тодорхой, генийн өөрчлөлтгүй, органик, эрүүл хүнс түгээх бидний эрхэм зорилгод нэгдэн, өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллах юм.