Эх сүргийн аж ахуй

Эх сүргийн аж ахуй нь махны чиглэлийн Германы EW group-ийн Арбор Акрес тахиаг үржүүлэх, удмын санг тогтвортой хөгжүүлэх, махны гарц ба чанарыг сайжруулах зорилготой аж ахуй юм.  

Өндөгнөөс дэгдээхэй гаргаж бойжуулах инкубаторын аж ахуй

Дэгдээхэй дарах аж ахуй нь эх сүргээс гарсан өндгийг 21 хоног буюу 510 цаг зориулалтын инкубаторт тусгай нөхцөлд дарж амилуулан, сайн чанарын махны чиглэлийн тахианы дэгдээхэй гаргаж авах зорилготой аж ахуй юм.

Тэжээлийн үйлдвэр

Манай аж ахуй нь өөрсдийн бие даасан тэжээлийн үйлдвэртэй бөгөөд тахиа, гахай, загасны тэжээлийг нунтаг ба хорголжингоор үйлдвэрлэх боломжтой орчин үеийн үйлдвэр юм.

Тахиа өсгөх аж ахуй

Махны чиглэлийн тахиа өсгөх аж ахуй нь дэлхийн дэвшилтэт технологиор дэгдээхэйг 55-65 хоногийн турш өсгөн тэжээх зорилготой аж ахуй юм.

Мах бэлтгэх үйлдвэр

Төхөөрөх үйлдвэр нь тахианы мах бэлтгэх, ангилах, савлан гаргахдаа чанарын удирдлагын ISO 9001 ба НАССР-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Уураг тэжээлийн үйлдвэр

Уураг тэжээлийн үйлдвэр нь тахианы органик хаягдлыг хамгийн сүүлийн үеийн аргаар дахин боловсруулж тусгай технологийн дагуу чанаж хатааж уургийн өндөр агууламжтай органик уураг тэжээлийн гурил үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Энэхүү гурилыг мал аж ахуйн салбарт өргөнөөр хэрэглэдэг ба үхэр, гахай, загасны аж ахуйнууд тэжээлдээ уураг нөхөх зорилгоор өргөнөөр хэрэглэдэг гол түүхий эд юм.

Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү-2222 хороолол (17013), Их Монгол улс гудамж, 101-118 байр, 5A тоот

(+976) 7510 3399