Оргио махны чиглэлийн тахианы аж ахуй нь дэлхийд тэргүүлэгч Израиль болон Германы технологийн дагуу Бельги, Голланд, Герман ба Израилийн сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдээр тоноглож, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.  

2012 оны 9 сард Үндэсний хөрөнгө оруулалтаар махны чиглэлийн тахианы аж ахуйн цогцолборыг байгуулсан.

2013 оны 5 сарын 6-нд Голландын Росс 308 үүлдрийн дэгдээхэйг Монголдоо амжилттай нутагшуулан анхны дэгдээхэйгээ гарган авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2013 оны 9 сараас “Оргио” нэрийн зургаан төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан.

2014 онд ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлсэн.

2014 онд HALAL технологийн сертификатыг гардан авсан.

2014 онд Олон Улсын “Чанарын Удирдлагын тогтолцоо”-ны ISO 9001:2008 / MNS ISO 9001:2010-ийг нэвтрүүлж “Оргио” брэндийн нэрийн бүтээгдэхүүндээ “Тохирлын Гэрчилгээ” авсан.  

2015 онд 1 жилийн дотор 1 сая өндгийг анх удаа амилуулан хэрэглэгчийн гарт хүргэж эхлэв

2019 онд тахианы мах үйлдвэрлэлийн оргил үед сарын дундаж тахианы махны үйлдвэрлэл 100-120 тонн хүрэв

2023 онд олон улсын шарсан тахиа, бургерын сүлжээ ресторан Mom’s Touch брэндийн гол түүхий эд болох хөлдөөгөөгүй, фреш тахианы махны ханган нийлүүлэгчээр ажиллаж эхэлсэн.

Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү-2222 хороолол (17013), Их Монгол улс гудамж, 101-118 байр, 5A тоот

(+976) 7510 3399